Agshin.Нүүр хуудас

Agshin by Runestone

Нууцлалын мэдээлэл

Ямар мэдээлэл хадгалах вэ?

Google-ээр нэвтрэхэд таны Google бүртгэлийн таних дугаар, имэйл, өгөгдсөн нэр, овог, профайлын зургийн хаягийг хадгална. Google-ийн нууц үгийг авахгүй, нэвтрэх токеныг шалгасны дараа хадгалахгүй. Профайлын зургийг Google-ийн зураг хадгалах хаягаас ачаална. Мөн байгууллага, ажилтан, үйлчилгээ; үйлчлүүлэгчийн нэр, утас, имэйл; захиалга болон төлбөрийн бүртгэлийг үйлчилгээний ажиллагаанд зориулан хадгална.

Мэдээлэлд хэн хандах вэ?

Байгууллагын эзэмшигч, менежер эрхийнхээ хүрээнд мэдээлэл харна. Ажилтан өөрийн захиалгыг харна. Agshin платформын админ үйлчилгээний ажиллагаа, багцын төлөвийг удирдана. Захиалга удирдах хувийн холбоосыг бусдад дамжуулж болохгүй.

AI туслах

AI туслахыг ашиглаж зөвшөөрөл өгсөн тохиолдолд таны бичсэн асуулт болон байгууллагын нийтэд нээлттэй үйлчилгээний мэдээллийг OpenAI API руу дамжуулна. Эрүүл мэндийн, санхүүгийн нууц болон нууц үгээ чатад бүү оруул. AI нь захиалгын төлөвийг өөрөө баталгаажуулахгүй.

Хадгалалт, хүсэлт

Мэдээллээ засуулах, экспортлуулах, устгуулах хүсэлтийг үйлчилгээ авч буй байгууллагын эзэмшигчид гаргана. Байгууллага бүр хуудас дээрээ холбоо барих мэдээллээ байршуулна. Төлбөр, үйл ажиллагааны мөр болон нөөц хуулбар нь тусдаа хадгалалтын нөхцөлтэй байж болно.

Холбоо барих, мэдээлэл устгуулах

Agshin-г Runestone Technologies ажиллуулна. Платформын холбоо: craftzbay@gmail.com. Мэдээлэл устгуулах заавар.

Утас баталгаажуулах

Бизнес нэмэхээс өмнө таны хувийн бүртгэлийн утасны дугаар болон нэг удаагийн кодыг verify.mn-д дамжуулж, өөрийн дугаараас илгээсэн SMS-ээр баталгаажуулна. SMS-ийн үнэ 150₮ бөгөөд таны оператор суутгана. Баталгаажуулалтын хүсэлтийн мэдээллийг 24 цаг хүртэл хадгална. Баталгаажсан дугаар, огноо болон нөхцөл зөвшөөрсөн хувилбар, огноог таны хувийн бүртгэлд хадгална. Тэр бүртгэлээс дараагийн бизнесээ нэмэхэд утсаа дахин баталгаажуулах шаардлагагүй. Таны хувийн дугаарыг бизнесийн нийтэд харагдах холбоо барих дугаар болгон автоматаар нийтлэхгүй. Бизнесийн холбоо барих мэдээллээ тохиргооноос тусад нь оруулна.

Facebook, Instagram холболт

Таны зөвшөөрсөн Page болон Instagram аккаунтын дугаар, нэрийг байгууллагатай холбоно. Access token-ийг зөвхөн сервер дээр шифрлэн хадгалж, холболтоо салгахад идэвхтэй сангаас устгана. Сонгоогүй аккаунтын түр зөвшөөрөл 10 минутын дараа устна. Чат боловсруулах, мессеж илгээх боломж одоогоор идэвхгүй.

Cookie

Нэвтрэх төлөв болон утас баталгаажуулах хүсэлтийг браузертай холбох зайлшгүй шаардлагатай cookie ашиглана. Сурталчилгааны болон гуравдагч талын tracking cookie ашиглахгүй.