Agshin.Нууцлал

RUNESTONE · AGSHIN

Мэдээллээ устгуулах

Agshin дэх бүртгэл болон холбогдох мэдээллээ устгуулах хүсэлт гаргах боломжтой.

  1. Цаг захиалсан үйлчлүүлэгч бол тухайн байгууллагын захиалгын хуудсан дахь утсаар эзэмшигчтэй холбогдоно. Өөрийгөө танихад шаардлагатай захиалгын огноо, нэр, холбоо барих дугаараа өгнө.
  2. Байгууллагын эзэмшигч болон Agshin хэрэглэгч бол бүртгэлтэй имэйлээсээ craftzbay@gmail.com хаягт “Agshin мэдээлэл устгуулах” гарчигтай хүсэлт илгээнэ. Байгууллагын нэр, Agshin дахь хаяг, устгуулах мэдээллээ бичнэ. Нууц үг, банкны картын мэдээлэл шаардахгүй.
  3. Хүсэлт гаргагчийн эрхийг баталгаажуулж, устгах хүрээ болон хууль эсвэл маргаан шийдвэрлэх зорилгоор үлдээх шаардлагатай бүртгэл байгаа эсэхийг тайлбарлана. Шийдвэрлэсэн хариуг хүсэлт ирсэн хаягаар өгнө.

Meta холболтын мэдээлэл

Энэ хувилбарт Facebook болон Instagram аккаунт холбогдоогүй, Meta чат, access token хадгалахгүй. Холболт идэвхжсэний дараа Meta талын Apps and websites / Business integrations хэсгээс Agshin-ийн зөвшөөрлийг цуцлах боломжтой. Зөвшөөрөл цуцлах болон Agshin-д өмнө нь хадгалсан мэдээллээ устгуулах нь тусдаа үйлдэл.

Нөөц хуулбар

Agshin database-ийн өдөр тутмын нөөц хуулбарыг 14 хоног хадгална. Идэвхтэй системээс устгасан мэдээллийн нөөц хуулбар хадгалалтын мөчлөг дуусахад арилна. Сэргээх шаардлага гарвал баталгаажсан устгах хүсэлтийг дахин хэрэгжүүлнэ.