Agshin by Runestone
Үйлчилгээний нөхцөл
Agshin-ийн зориулалт
Agshin нь цаг захиалга, ажилтны хуваарь, үйлчлүүлэгч, орлого, бараа материалыг удирдах үйлчилгээ. Байгууллага өөрийн үйлчилгээний үнэ, хуваарь, зөвшөөрөл болон нийтэлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна. Эмнэлгийн онош, эмчилгээний түүх хадгалах систем биш.
Туршилт ба багц
Шинэ байгууллага бүртгүүлсэн өдрөөс нэг календарь сар үнэгүй туршина. Дараагийн багцыг хүсэлтээр идэвхжүүлнэ. Автоматаар мөнгө суутгахгүй. Хугацаа дуусвал шинэ захиалга хүлээн авах боломж хаагдах бөгөөд өмнөх мэдээллээ үзэх, экспортлох боломж хэвээр байна.
Захиалга ба цуцлалт
Онлайн захиалга эхлээд хүлээгдэж буй төлөвтэй үүснэ. Байгууллага баталгаажуулна. Захиалгын хуудсанд үзүүлсэн цуцлах хугацааг мөрдөнө. Цуцалсан нь төлбөр автоматаар буцаагдсан гэсэн үг биш; буцаан олголтыг тухайн байгууллагатай тохиролцоно.
Төлбөрийн бүртгэл
Бэлэн, карт, шилжүүлэг гэсэн бүртгэл нь гадна хүлээн авсан төлбөрийг тэмдэглэх зориулалттай. Agshin энэ хувилбарт банкны гүйлгээ хийхгүй. Үйлчилгээний төлбөр, татвар, буцаан олголтыг тухайн байгууллага хариуцна.
Нэмэлт холболтууд
AI, Facebook Messenger, Instagram зэрэг гуравдагч талын үйлчилгээ нь тусдаа тохиргоо, зөвшөөрөл, хэрэглээний зардал шаарддаг. Зөвхөн интерфэйс дээр идэвхтэй гэж тэмдэглэсэн боломжийг ашиглана.